Манай гаригийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Нэймар өчигдөр шинэ бие хамгаалагчтай болжээ. 222 саяын өртөгөөр Францын нийслэл хотод очсон тэрбээр UFC-н экс тулаанч Нордин Талибыг ажилд авсан байна.
Сүүлийн 10 жил дараалан холимог тулаанаар хичээллэж байгаа 36 настай Франц эрийн хувьд Бразил Жиү-жицүгээр идэвхитэй хичээллэдэг бөгөөд UFC-н рингэнд 7 тулаан хийснээс 5 удаа ялалт байгуулсан юм. Мэргэжлийн тамирчны замналдаа 17 тулаан хийсэн тэрбээр энэ оны 5-р сарын 28-нд Швед тулаанч Оливер Энкампыг буулган авсан билээ.
Г.Баяраа
Уншиж байна |