ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Челси клубын шинэ төлөвлөгөө
2017-08-16

 

Английн аварга Челси клуб шинэ улирлын эхлэлийг тун тааруу хийж Бөрнлид ялагдал хүлээсэн. Хоёр ч улаан хуудастай үдсэн уг тоглолтын дараа багийн эзэн Роман Абрамович нэгийг бодсон бололтой. Тэрбээр Итали мэргэжилтэн Антонио Контетой дахин зөвлөлдөж, довтолгооны хүчээ нэмэгдүүлэх тал дээр ажиллах болжээ.

 

Челсигийн энэ зуны төлөвлөгөөнд Саутхэмптоны хамгаалагч Виржил ван Дейк, Лестер сити багийн хагас хамгаалагч Дэнни Дринкуотер нар багтаж байсан бол өөр нэгэн шинэ тоглогчийг энэ жагсаалтад оруулж ирсэн нь Арсеналын хагас хамгаалагч Алекс Окслэйд-Чемберлен гэнэ.

 

Саутхэмптоны академийн шилдэг төгсгөгчдийн нэг тэрбээр 2011 оноос хойш Арсеналын төлөө тоглож 195 тоглолтод 20 гоол оруулсан байдаг. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Челсигийн удирдлагууд түүний төлөө 120 сая фунтын санал хүргүүлэхээр зэхэж байгаа гэнэ.     

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин