ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Мадс Остберг Германы раллид оролцохгүй
2017-08-16

 

Раллигийн ДАШТ-ий энэ улирлын 10 дахь уралдаан маргааш нээлтээ хийнэ. Энэ улирлын хуваарьт нийт 13 уралдаан багтсан учраас баг бүрт оноо чухал байгаа. Харин уралдаан эхлэхээс өмнө Норвеги нисгэгч Мадс Остбергийн машинд асуудал гарчээ.

 

Уг нь Остберг Германы раллигийн II ангилалд өрсөлдөхөөр нэрээ өгөөд байсан бөгөөд өмнө нь Польш улсад очиж ЕАШТ-ий ээлжит гараанд оролцсон байна. Энэ уралдааны үеэр түүний машины жолооны хүрдний дамжуулагч эд ангид ноцтой гэмтэл гарчээ. Улмаар 180 км/цаг хурдтай эргэлт хийж байсан Норвеги эр аюулгүй зогсолт хийсэн байна.

 

Их Британийн Эм- Спорт багтай гэрээтэй байсан М.Остберг өөрийн байгуулсан “Адапа” нэртэй багт уралдаж байгаа.  Түүний хэлснээр Адапа багийнхан энэ гэмтлийг засах хугацаа байхгүй учраас энэ жилийн Германы раллиг өнжих шийдвэр гаргасан байна.  Форд Фиеста R5 загварын машинаар уралдаанд оролцож байгаа тэрбээр 19 оноо цуглуулж ДАШТ-ий 15-р байранд бичигдэж байгаа юм. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин