ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Универсиадад оролцох сэлэмчид Тайванийг зорилоо
2017-08-15

 

Энэ сарын 19-30-ны хооронд Тайваньд дэлхийн зуны универсиад буюу оюутны Олимп болно. Тус наадамд оролцох Монголын туялзуур фэнсингийн шигшээ баг тамирчид өнөө өглөө Тайванийг зорилоо.

 

Спортын 17 төрлөөр зохиогддог уг наадам нь үндсэн 14 төрлөөр болдог бөгөөд зохион байгуулагч орон өөрийн мэдлийн гурван төрлийг нэмэгдүүлж оруулдгаараа онцлогтой юм. Уг наадамд 170 гаруй орны 9000 гаруй тамирчид оролцдог. Харин манай улсаас энэ жил 51 тамирчин тус наадмыг зорьж байгаа билээ. Үүн дээрээс 25 албаны хүн, нийт 76 хүний бүрэлдэхүүнтэй баг Тайваньд очих юм.

 

Манай улсаас спортын 9 төрөлд хүч сорино. Үүнд хөнгөн атлетик, усанд сэлэлт, жудо бөх, ширээний теннис, хүндийг өргөлт, биллиард, фэнсинг, гольф, таэквондо гэсэн спортын төрлүүд багтаж байна.

 

Албаны бүрэлдэхүүнд жудо, ширээний теннис, хүндийг өргөлтийн спортыг шүүхээр гурван шүүгч ман багтсан. Тайванийг зорьж байгаа Монголын багийг албан ёсоор үдэн гаргах ёслол 08 сарын 11-нд болж Монголын салбарын сайд болон Монголын Оюутны Спортын Холбооны удирдах зөвлөл, тэргүүлэгчид оролцсон билээ. Уг ёслолын үеэр БСШУС-ын яамны сайд Г. Чулуунбаатар “ 18 их дээд сургууль коллежоос эх орноо төлөөлөх төлөөлөл болгож эдгээр 51 тамирчинг сонголоо. Эдгээр тамирчдыг наадмын хүчтэй өрсөлдөгчид байж чадна гэдэг итгэж байна” хэмээсэн юм.

 

Уг наадамд манай улсын тугчаар Улсын начин Б. Сугаржаргал томилогдсон юм. Тэрээр 2013 оны Казанд болсон Универсиадын жудо бөхийн төрөлд аварга болж байсан билээ.

 

Уг наадамд манай улсын медаль хүртэх боломжит төрлүүдээр жудо бөх, таэквондо, хөнгөн атлетик, хүндийг өргөлт гэсэн төрлүүд нэрлэгдэж байгаа юм. Үүнээс хөнгөн атлетикын тамирчид маань 08 сарын 04-13ны хооронд Английн Лондон хотноо болсон Хөнгөн Атлетикийн ДАШТ-нд оролцсон, бэлтгэлжилт тун сайгааг дуулгахад таатай байна.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин