Испанийн шилдэг баг Барселона клуб Английн Ливерпүүлээс Коутиньог авахаар багагүй хөөцөлдөж байгаа нь нууц биш. Тэгвэл Барса өөр нэгэн Бразил тоглогчийг авсан гэдгээ өчигдөр зарласан байна. Энэ бол хагас хамгаалагч Паулиньо байсан юм. Хятадын лигийн аварга, Азийн аварга Гуанжоу Эвергранд багийн бүрэлдэхүүнд багтаж байсан тэрбээр 40 сая еврогийн үнээр Барсад очиж байгаа аж. Энэ тухай өчигдөр Барселона клубын албан ёсны хуудсаар мэдээлсэн бөгөөд Бразил хагас хамгаалагчийг тун удахгүй зарлах гэнэ.
Энэ жил 29 настай Бразил хагас хамгаалагч Паулиньо 2006 оноос эхлэн мэргэжлийн хөлбөмбөг тоглож эхэлсэн бөгөөд 2010-2013 онд нутгийнхаа Коринтинас, 2013-2015 онд Английн Тоттэнхэм багт тоглож байсан туршлагатай. Тэрбээр мөн 2011 оноос хойш шигшээ багтаа дуулагдан тоглож байгаа билээ.
Г.Баяраа
Уншиж байна |