Сагсанбөмбөгийн Евролигийн тэмцээний шилдэг багуудын нэг болох ОХУ-ын ЦСКА Москва баг энэ зун томоохон өөрчлөлтүүдийг хийхээр зорьж байгаа. Багийн гол тоглогч Милош Теодосич нь NBA-д хүч үзэхээр болсон учраас ЦСКА тоглолтын арга барилаа багагүй өөрчилж, ирэх улирлын угтаж байгаа билээ.
Тэгвэл Оросын Топ баг саяхан шинэ төвийн тоглогчтой нэг жилийн гэрээ байгуулсан байна. Энэ тоглогч нь 26 настай төвийн тоглогч Алан Макиев байсан юм. 210 см өндөртэй, хүчний тоглолт сайтай тэрбээр өнгөрсөн жил Оросын лигийн Автодор Саратов багт сайн тоглолтыг үзүүлснээр ЦСКА-н удирдлагуудын хараанд өртжээ. Гэхдээ түүнд үндсэн багт тоглох минут тун бага олдох магадлалтай. Учир нь ЦСКА Москва багт Кайл Хайнес, Отелло Хантер, Павел Коробков нарын шилдэг төвийн тоглогчид багтаж байгаа билээ.
Г.Баяраа
Уншиж байна |