Хойд Америкийн хамгийн алдартай авто уралдаан Наскарын улирлын уралдаанууд өндөрлөх дөхөөд байна. Өнгөрсөн ням гарагт улирлын 23 дахь уралдаан АНУ-ын Мичиган мужийн Брүүклин хотод Pure Michigan 400 нэртэйгээр болжээ. Энэ уралдаанд 25 настай Америк нисгэгч Кайл Ларсон ялалт байгуулсан байна.
Тэрбээр улирлын 3 дахь ялалтаа авсан нь энэ бөгөөд Мичиганы авто тойруулгад 2 жил дараалан ялалт байгуулсан 2 дахь нисгэгч болжээ. Өмнө нь ийм амжилтыг 1985-1987 онд домогт Билл Элиотт үзүүлж, 3 жил дараалан ялалт байгуулж байсан түүхтэй.
Наскар авто уралдааны энэ улирлын хуваарьт нийт 26 гараа багтаад байгаа. Өөрөөр хэлбэл ердөө гурван гарааны дараагаар плейоффын шатанд өрсөлдөх шилдэг 16 тамирчны нэр тодорно.
Мигиганы уралдаанд ялалт байгуулсан Кайл Ларсоны хувьд 804 оноотой хүснэгтийн дэд байранд жагсаж байгаа аж. Дараагийн уралдаан энэ сарын 19-ны өдөр Бристол хотод болох хуваарьтай байна.
Г.Баяраа
Уншиж байна |