ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Рожер Федерерийг өвдөг шороодуулсан Герман залуу
2017-08-15

 

Талбайн тэннисний Рожерсийн цомын тэмцээн буюу Канадын нээлттэй тэмцээн өчигдөр өндөрлөлөө. 120 гаруй жилийн түүхтэй уг тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд Германы залуу тамирчин Александр Зверев шуугиан тарин түрүүлсэн байна.

 

Тэрбээр шигшээ тоглолтод Швейцарийн туршлагатай тэннисчин Рожер Федерерийг 6-3, 6-4 харьцаатай буулган авснаар мастеруудын ангиллын 2 дахь түрүүгээ авсан байна. Өдгөө Дэлхийн чансааны VIII байранд бичигдэж байгаа 20 настай Герман залуугийн хувьд ATP-н шилдэг 10-т багтаж байгаа хамгийн залуу тамирчин юм.

 

Сүүлийн 10 тоглолтод дараалан хожоод байгаа түүний хувьд энэ улиралд 5 дахь тэмцээндээ түрүүлж байна.

 

Тэгвэл финалд ялагдал хүлээсэн Р.Федерер энэ жил өндөр формтой байгаа. 36 настай түүний хувьд энэ улиралд нийт 38 тоглолт хийгээд байгаагаас 3 дахь ялагдалаа хүлээж байгаа нь энэ болжээ.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин