Өнгөрөгч амралтын өдрүүдээр Италийн супер цомын аварга баг тодорлоо. Алессандро Муржагийн оруулсан гоол тоглолтын цэгийг тавьж 3:2-ын харьцаатай Лацио клуб “хөгшин хатагтай нар” буюу Ювентусыг буулган авсан юм. Чиро Иммобиле-гийн оруулсан хоёр гоол багийн хожилд хамгийн том нэмэр болсон. Харин эсрэг багаас Пауло Дибала мөн дубль толилуулсан ч хожил авахад хангалтгүй байв.
Муржагийн хувьд тоглолтын 80 дахь минутад сэлгээгээр орж ирмэгцээ багтаа хожил авч ирсэн нь энэ байлаа. Тэрбээр Лациогийн залуусын академийн хөлбөмбөгчин юм байна.
“Маш их баяртай байна. Сэтгэл маш их хөдөлж байна. Манай баг нэгдмэл байж чадлаа. Тэрнийхээ хүчинд ялалт байгууллаа” гэж тоглолтын дараа тэрбээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэгвэл Лацио багийн дасгалжуулагч Симоне Инзаги “Залуус маань өөрсдийн боломжоо ашиглаж чадлаа. Тэд хүртэх ёстойгоо хүртлээ. Италийн цомд ялагдсан хариугаа авах гэж тоглоод авч чадлаа. Төгс тоглолт байлаа. Тоглогчид маань бүгдээрээ өөрт байгаа бүхнээ дайчилсан” гэсэн байна.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |