U18 ангиллын эмэгтэйчүүдийн Европын АШТ өндөрлөлөө. Тус тэмцээнд Бельгийн шигшээ баг хүчирхэг Сербийн багийг буулган авснаар аваргын цомыг өргөсөн юм. Эхний хагасын сайн тоглолтынхоо ачаар ийнхүү Бельгийн охид сүүлийн зургаан жил хүрч чадаагүй оргилдоо дахин нэг удаа хүрсэн юм.
17 оноогоор тэргүүлж явсан ч Сербийн охид итгэмээргүй байдлаар эргэн ирж, тоглолтын цаг сүүлийн минутад орж байхад нэг онооны давамгайлал бий болгоод байлаа. Гэхдээ тоглолтын цаг дуусахад 35 секунд дутуу байхад Бельгийн багийн хамгаалагч Серафин Бастин торгуулийн чухал хоёр шидэлтээ амжилттай болгосон. Ингээд онооны давамгайллыг эргүүлэн авсан Бельги охид хоёр оноогоор өрсөлдөгчөө буулган авсан юм. Эцсийн үр дүн 55:53.
Тоглолтын гол баатраар Бельгийн багийн ахлагч Билли Мэсси тодорч, тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогч болсон юм. Тэрбээр уг тоглолтыг 15 оноо 13 самбар 4 бөмбөг таслалт, 2 хаалт гэсэн үзүүлэлттэй дуусгаж, багтаа аваргын цом авч ирэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ.
Уг тоглолтын талаар Бэки Мэсси “Итгэмээргүй, гайхалтай сайхан байна. Гэхдээ амар байсангүй. Сербийн баг чанга учраа байсан ч гэсэн бид чадна гэж итгэж байсан. Багийнхаа гишүүдээр бахархаж байна. Ялангуяа эгчийгээ “Хамгийн Үнэ Цэнэтэй” тоглогч болсонд маш их бахархаж байна” гэжээ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |