Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Хоёр дахь Оюутолгойг тойрсон олон сонирхлын улс төр
2017-08-14

Хоёр дахь Оюутолгой буюу Хармагтайн ордыг тойрсон олон сонирхлын улс төр

 

Оюутолгойг мэдэхгүй монгол хүн үгүй. Харин Хармагтайн ордыг тэр бүр мэдэхгүй гэдэгтэй мөрийцсэн ч болох байх. Хармагтайн орд гээч Оюутолгойгоос илүү гарна уу гэхээс дутахгүй ордын тухай мэдээллийг улстөрчид машид нууцалж явсаар өнөөг хүрэв. Гэвч энэ тухай мэдээлэл ил болох цаг нь болсон бололтой. Учир нь хоёр дахь Оюутолгой хэмээн нэрлэгдэж буй Хармагтайн ордыг тойрсон улстөрчдийн ашиг сонирхол “дээл”-ндээ багтахаа больж байна. Хармагтайн орд нь Улаанбаатараас 420 км-т Өмнөговийн Манлай сумын нутагт байрладаг.

 

Оюутолгойгоос 120 км, Цагаан суваргын ордоос 170 км  зайтай оршдог. Өөрөөр хэлбэл, Хармагтай нь Оюутолгой, Цагаан суварга зэрэг томоохон ордуудыг багтаадаг алт, зэсийн бүсэд байдаг юм. Хармагтайн орд ЖОРК-ийн тайлангаар 1.533 сая паунд зэс, 2 сая унцаас багагүй алт бүхий 203 сая тн хүдрийн нөөцтэй. Харин хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тн тутамд 0.59 гр алт бүхий 56 сая тн хүдэр байгаа юм. Одоогийн байдлаар компанийн хайгуул хийсэн талбай нь нийт лицензийн талбайн бага хувийг эзэлдэг гэж байгаа. ALS Group мэдээлэхдээ Рио Тинтогийн эзэмшилд байдаг Оюутолгойгоос дутахгүй орд Монголд нээгдлээ. Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани Хармагтайд порфирийн төрлийн ордыг нээснээ зарласан юм. Энэ ордын баялгийг дэлхийд гайхагддаг Индонезийн Грасбергийн уурхайтай зүйрлэж болох юм гэжээ. Мөн Монголын эрх баригчид энэ ордын талаарх мэдээллийг нууцалж байгаа нь хачирхалтай гэсэн байна. Хамгийн гол нь Хармагтайн ордыг үлэмж бага өртгөөр олборлох боломжтой ажээ. Нэг метрийн өрөмдлөгийн өртөг 600 ам.доллар байхад “Занаду майнз” 100 ам.доллараар өрөмдлөгөө хийдэг.

 

Stockhouse.com-д “Занаду Майнз”-ийн захирал Эндрю Стюарт “...Хармагтайн порфирийн төрлийн алт, зэсийн орд бол Монголд төдийгүй дэлхийд дээгүүрт орох алтны нөөц юм. Энэ төсөл нь эдийн засгийн хувьд өндөр ашигтай, нэн ховор алт, зэсийн ордод тооцогдож байна” гэж ярилаа хэмээн мэдээлжээ. “Занаду Майнз” нь Хармагтайн ордод хайгуул хийх 30 жилийн хугацаатай лиценз авчээ. Гэхдээ энэ ордоо Австралийн хөрөнгө оруулалттай “Монгол металс” компанид худалдсан гэх мэдээлэл бий. Энэ компани нь Xanadu-ийн охин компани. Австралийн Хөрөнгийн биржийн мэдээллээр Xanadu mines компанийн 90 хувийг THR буюу Оюутолгойн хувь эзэмшигч  Turquoise Hill Resources эзэмшдэг болж таарч байгаа юм. Товчхон хэлэхэд энэ олон компанийн цаана Рио Тинто байна гэсэн үг.

 

Гэвч Рио Тинтогийн хувьд худалдаж авсан байлаа ч өөрийн нэрээр үйл ажиллагааг үргэлжлүүлэхгүй. Учир нь Оюутолгойн ордын Тогтвортой байдлын гэрээ нь монголчуудын дургүйцлийг хүргэсэн. Одоо Хармагтайн ордод ашиглалтын лиценз, улмаар Тогтвортой байдлын гэрээ байгуулах шаардлага тулаад байгаа тухай ажиглагчид хэлж байна.

 

Ерөөс энэхүү Ашиглалтын лиценз болон Тогтвортой байдлын гэрээ л өнөөдөр Монголын эрх баригчдын дунд өрнөж буй үйл явдлын зангилаа байж мэдэхээр байна.

 

Монгол Улсын Засгийн газар түүхэндээ дөрвөн удаа томоохон Тогтвортой байдлын гэрээ байгуулж үзсэн. Бороо гоулд, Цайрт минерал, Нарийн сухайт, Оюутолгойн Тогтвортой байдлын гэрээг байгуулж байв.Эхний гурвыг Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа үзэглэсэн. Оюутолгойн гэрээг 2009 онд Ерөнхий сайд С.Баяр байгуулсан. Харин тав дахь буюу энэхүү Хармагтайн ордын Тогтвортой байдлын гэрээг одоогийн Засгийн газар  байгуулах тун сонирхолтой байгаа гэнэ. Бүр ирэх аравдугаар сарын эхээр энэ гэрээг үзэглэхээр төлөвлөөд байжээ. Гэрээний урьдчилсан нөхцөлийг харвал Оюутолгойн гэрээний жишгээр Монголын Засгийн газар ордын 34 хувийг эзэмшинэ. Харин “Занаду Майнз” 51 хувийг эзэмшихээр тусгажээ. Эндээс 15 хувь нь хаашаа ч юм алга болчихоод байгаа. Энэ хаачсаныг Засгийн газар л мэднэ гэсэн үг. Ер нь энэ Засгийн газар уул уурхайн ихээхэн ашиг сонирхолтой гэх тодотголтой. Хэд хэдэн үйл ажиллагаа яригддаг. Мөн зарим сайд нэр холбогдсон явдал ч бий.

 

Тиймээс тэд ямар ч үнээр хамаагүй энэ хэвээр байж Хармагтайн Тогтвортой байдлын гэрээг байгуулна гэж тохирсон гэх мэдээлэл байгаа юм. Энд тэндхийн нуур, далайн эрэг бараадан хийсэн уулзалтуудаараа МАН-ын дараагийн удирдлагад өөрийн хүнийг зүтгүүлнэ. Хүч тэнцэх, эсвэл байдал эвгүйтвэл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийг МАН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр үлдээж галыг намдаах төлөвлөгөө боловсруулсан гэж байна.

 

Үнэнийг хэлэхэд энэ мэтээр МАН-ын улс төрийн нөхцөл байдал амаргүй байна. Тэд эвлэнэ гэдэг юу л бол гэж харагдаж байгаа юм. Уг нь бол эдийн засгийн ийм хүнд үед Засгийн газар Хармагтайн орд мэтийн шинэ тутам “саалийн үнээ”-гээ ёслол төгөлдөр зарлаж байх учиртай юм. Гэвч тэгсэнгүй. Тэгэхээр энэ мэдээлэл үнэний хувьтай гэсэн үг. Юу гэвэл нөөц баялгаараа дэлхийг алмайруулсан Хармагтайн орд газар бидэнд байна. Энэ үнэн. Ийм нөөцтэй орд илрээд хэзээ мөдгүй Тогтвортой байдлын гэрээ байгуулж улс орны эдийн засагт эргэлт хийх гэж  байгаа гэж Засгийн газар өнөөг хүртэл зарлаагүй. Энэ бас л үнэн. Тиймээс “...Монголын баялгийг сорж байгаа хэдхэн гэр бүл бий. Тэдэнтэй би хэзээ ч эвлэрэхгүй” гэж мэдэгддэг Ерөнхийлөгч үүнд анхаарлаа хандуулбал зохистой харагдаж буй. Ингэхгүй гэвээс бүтэн найман жилийн турш Оюутолгойг шүлс гоожуулан харж суугаа монголчууд бидний өрөвдөлтэй хувь заяа давтагдах нь ээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.МӨНХ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
шуналтай шуламнуудыг толгой дээрээ гаргаж баалгаж шээлгэж байгаа ард түмэн бидний хохь. ёстой чадаж бгаа нь идэж чадахгүй нэг нь чацга царайлаад дуугай байцгаа гэмээр төртэй улс шүү дээ
2017-09-06
Зочин:
Шуналтай шуламнууд хахаж үхээсэй. Үр удамдаа ямар их хараал хурааж, сүйрэл хүргэж байгаагаа ухаарахгүй
2017-09-04
Уугуул:
Яг ОТ араас хийх гэж .мэргэжлийн хүмүүсөндийсөн юм байна.
2017-08-16
Зочин:
Барууныхан угаасаа дээрэмчид. Оюу толгойг шууд хаа. Гэрээг нь цуцал. Хоёр хөрш, өмнөд Солонгос, Японтой ашигтай гэрээ хийе. Алтөнхуяг Сайханбалаг нарын хийсэн жонхуу.
2017-08-15
mgl:
odoo bolio ard tumnii omchiig hulgaichuudiin medlees salgaa ereedui hoichoo bodoh heregtei tarvagaa Dorj novsh OYU TOLGOI GEED OHINOO HARIIN HUND ONGONOOR N OGSON UHTEL N HEREGLEED YNHAN SHAHUU BOLSON ODOO BUYSAAJ ONNGONOOR N AVAH YMARCH BOLONJGUI GEED HUTSAAD BAISAN GAZRIIN DOORHI BAYLAG MONGOLIIN BUH ARD TUMNII OMCH OMHII BAYR YERGUUTEI LALRUUDIIN HUVIIN HULGAILJ OLSON OMCH BISH ARD TUMEEN BOSTSGOOH BOLSON SEREEREI HOTTOI HONIND CHONO ORJEE .
2017-08-15
666:
100huvi turiin medliin uuruur helbel 3saya ard tumen ashig avdag gants ordtoi boloh yostoi
2017-08-14
Зочин:
Kерн-тэй буюу чөмгөн өрөмдлөгийн тууш метрийн үнэ дэлхийд 120 орчим доллар байдаг, харин хийн цохилтот өрөмдлөгийн хувьд тууш метр нь 40-80 доллар. Геологич нарын хувьд дээж судлах шаардлагатай учраас чөмгөн өрөмдлөгө хийлгэн, тооцоо судалгаагаа хийдэг. Метрийг нь 600 доллараар өрөмдүүлдэг ТЭНЭГ ЭНЭ ХОРВООД БАЙХГҮЙ.
2017-08-14
Зочин:
Уул уурхайн мэдлэг байхгүй, хийрхүү, сүржин Сэтгүүлч нараас хамаг юм болох юмаа. 2 сая унц алт гэдэг бол 56 тонн алт гэсэн үг. Оюу толгойн нөөц бол 1000 тонн. Бороо гоулдоос ч жижиг нөөц байна. Зэсийн хувьд 680 тонн орчим болох нь, гэтэл Оюу толгойнх 32 сая тонн. Хармагтай ордыг 12-15 жил Ivanhoe Mines, Rio Tinto судалж байгаа, олигтой үр дүнд хүрэхгүй нь гээд Занаду-д зарсан юм ш дээ. Энд ямар нэг Улс төрийн хүчин, Сайд, Эрх баригч байгаагүй. Аль нэг компанийн ерөнхийлөгч нар өөрийн хөрөнгө оруулагч нараа татах, хувьцааны үнэ ханшийг нэмэгдүүлэхийн тулд сүртэй мэдэгдэл хийхийг алийг тэр гэх вэ? Сэтгүүлч нар жаахан юм уншиж, мэдэж байгаасай.
2017-08-14
Иргэн:
Гэрээ байгуулчихсан хойно нь халаглаж суухаар эх орон ард түмэндээ ашигтай юм хийгээсэй дээ. 2 толгойг ярьдаг улсууд одоо л ярих ёстой шүү. Сүүлд нь буруу болчихсон байна гэж өөрийнхөө болон намын ажилдаа ашиглаж шоу хийгээд байв. Ерөнхийлөгч өө одоо л Монгол ялах естой шүү!!!!!!!
2017-08-14
Зочин:
Ухахгуй л байхгуй юу ? Тэнд тэмээ уржуулдэг нутаг болгое?
2017-08-14
po:
deed tal n 300 bdiin shd dood tal n 100 -120dollar bga
2017-08-14
Зочин:
Оюу-Толгойн луйврыг мартуулах гэсэн тархи угаалт.
2017-08-14
Зочин:
saihan shaahiinmaa urumdlugu hezee ch 600 usd bgaagui deed tal ni 120 140 l bsn
2017-08-14