Сагсан бөмбөгийн Азийн АШТ Ливан улсад болж байна. Тус тэмцээнд Азийн 16 баг орж байгаагаас “Б” хэсэгт багтсан Филиппиний шигшээ баг сэтгүүлчдийн анхаарлыг татаж байна. Хэсэгтээ БНХАУ, Иран, Катарын хүчирхэг багуудтай таарсан Филиппин гурав тоглож, гурав хожлоо.
Дэлхийн чансааны 50 дугаар байранд бичигддэг Катарын шигшээ багийг хэсгийн хамгийн сүүлийн тоглолтондоо 80:74-ийн харьцаатай буулгаж авсан юм. Мөн хэсгийн эхний тоглолтондоо Азийн топ баг, Дэлхийн чансааны номер 14 БНХАУ-ын шигшээ багийг 96:87 гэсэн онооны харьцаатай буулгаж авч тэмцээний сенсацийг дэлгээд амжсан.
Ингэснээр тэд Япон, Солонгос хоёрын аль хожсонтой 1/8 шигшээд тоглохоор болоод байгаа юм. Одоогийн байдлаар Филиппинээс гадна Иран, Шинэ Зеланд, Австралийн багууд хэсгээ тэргүүлсэн учраас нугалааны эхний шатыг өнжиж байгаа юм. Харин хэсэгтээ хоёр гуравдугаар байранд орсон багууд энэ дөрвөн багтай тоглох эрхээ авахын тулд тус бүр нэг тоглолт илүү хийх болоод байна.
Тус тэмцээн энэ сарын 20-нд өндөрлөж, медалын эзэд тодорно.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |