ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Роналду 12 тоглолт өнжиж магадгүй
2017-08-14

Хөгжөөн дэмжигчдийн хэллэгээр “Эл Классико”буюу Испаний хамгийн том хоёр клубын тоглолт урд шөнө “Испаний Сүпер Цом”-ын төлөөх тэмцээний эхний шатны өрсөлдөөнөөр өрнөлөө. Уг тоглолт 3:1 гэсэн онооны харьцаатай эзэн хааны баг буюу Реал Мадридын хожлоор өндөрлөсөн юм. Тоглолтын гоолуудыг Реал Мадридын төлөө Барселона клубын Жерар Пике өөрийн хаалганд, Криштиану Роналду тоглолтын 79 дэх минутанд мөн үндсэн цагийн төгсгөлд Марко Асенсио нар эсрэг багийн хаалганд оруулав. Харин Барселона клубын нэр төрийн нэг гоолыг тоглолтын 77 дахь минутанд Лионель Месси торгуулийн цохилтоос оруулсан юм.

 

 

Тоглолтын 58 дахь минутанд орж ирсэн Роналду өчигдрийн тоглолтыг дуусгаж чадалгүй талбайг орхисон. Тодруулбал дэлхийн 4 удаагийн шилдэг хөлбөмбөгчин 82 дахь минутад тус тоглолтын хоёр дахь шар хуудсаа авч улмаар талбайгаас хөөгдсөн. Үүний өмнө нь тэрбээр гоолын баяраа тэмдэглэхдээ өмсгөлөө тайлж нүцгэлснээс болж, нэг шар хуудас аваад байсан юм. Харин хоёр дахь шар хуудсаа жүжиглэлт гэсэн үндэслэлээр хүртлээ.

 

Роналду уг шийдвэрт дургүйцэж байгаа нь илт байсан юм. Түүний энэ үйлдэл 4-12 хүртэлх тоглолтод оролцуулахгүй байх боломжтой талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал шүүгчийн шийдвэриийг эсэргүүцсэн, шүүгчийн халдашгүй эрхэнд халдаж, биед нь хүрсэн гэсэн үндэслэлээр 4-12 тоглолтын шийтгэл ноогдуулж болох гэнэ. Уг тоглолтыг шүүсэн шүүгч тоглолтын тэмдэглэлдээ “Улаан хуудас авсны дараа тус тоглогч намайг түлхэж, миний шийдвэрийг эсэргүүцсэн” хэмээн бичсэн байна.

 

Тиймээс Роналду хамгийн багадаа 4 тоглолт, үүн дээрээс нэмэгдээд улаан хуудасны нэг тоглолт, нийт таван тоглолтонд оролцох боломжгүй болоод байна. 4-12 тоглолтын шийтгэлд оруулж болзошгүй болоод байгаа энэ улаан хуудас нь өдгөө 32 настай хөлбөмбөгчний замналдаа авсан арав дахь улаан хуудас болжээ.

 

Хэрвээ 4 буюу түүнээс доош тоглолтын шийтгэл бол зөвхөн Сүпер Цомын тэмцээнд хамаарах байсан бол нийт 5 тоглолтын шийтгэл болох аваас Ла Лигийн тоглолтуудад ч оролцох боломжгүй болох юм байна.

 

Харин хожлоо баталгаажуулсан Марко Асенсиогийн гоол нь Реал Мадрид клубын Камп Ноу буюу Барселона клубын талбайд оруулсан 100 дахь гоол болж бүртгэгдсэн юм. Хоёр багийн хариу тоглолт  08 сарын 16-нд болно.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hogiin uefalona
2017-08-14