Английн Премьер лигийн улирлын нээлтийн тоглолт Арсенал-Лестер багуудын хооронд өнгөрсөн шөнө боллоо. Тэгвэл энэхүү тоглолтоос хэдэн цагийн өмнө Сток сити баг шинэ тоглогчоо албан ёсоор танилцуулсан байна. Гэхдээ уг тоглогч нь багийн дэмжигчдийн хэзээний танил хамгаалагч Бруно Мартинс-Инди байсан юм.
Португал-Нидерландын давхар иргэншилтэй тэрбээр өнгөрсөн жил Сток сити багт зээлээр тоглож тун боломжийн үзүүлэлттэй улирлыг үдсэн. Тэгвэл Английн клуб түүний төлөө 7.7сая фунт Портуд төлж жинхэлсэн байна. Нидерландын шигээ багт дуудагдан 30 гаруй тоглолтод оролцоод байгаа тэрбээр Марк Хьюсийн хамгаалалтын арга барилтай тун сайн тохирч байгаа бөгөөд 5 жилийн хугацаанд Стокийн хамгаалалтын шугаманд зогсох болжээ.
Бруно Мартинс-Инди өнгөрсөн жил нийт 37 тоглолтод оролцож 1 гоол оруулсан юм. Сток сити багийн хувьд өнөө шөнө улирлын нээлтийн тоглолтоо Эвертон клубын талбайд зочлон хийнэ.
Г.Баяраа
Уншиж байна |