Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
НӨАТ-ын орлого 88 тэрбум төгрөгөөр өсчээ
2017-08-11

 

Татварын алба 2017 оны эхний 7 сард улсын төсөвт 1570.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 24.1 хувь буюу 378.7 тэрбум төгрөгийн орлого нэмэгдсэн өртгийн албан татвараар төвлөрсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн 290.7 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 88.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

 

Энэ оны эхний 7 сард улсын төсөвт нэмэгдсэн өртгийн албан татвараар 347.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 378.7 тэрбум төгрөг төвлөрүүлж 108.9 хувийн гүйцэтгэлтэй, улсын төсөвт нийт 1320.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1570.7 тэрбум төвлөрүүлж 103.3  хувийн гүйцэтгэлтэй байна. 

 

Мөн хууль хэрэгжсэнээр бизнес эрхлэгч 39'501 татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд стандартын шаардлага хангасан бүртгэлийн машин, цахим системд холбогдож, мэдээллээ төлбөрийн баримтын нэгдсэн системд илгээсэн байна. 

 

НӨАТ-ын сугалааны тохиролоор нийт 148'061 иргэн азтан болжээ

 

2016, 2017 оны эхний 7 сарын байдлаар татвар төлөгч иргэд цахим төлбөрийн баримтын системд 240.8 сая ширхэг худалдан авалтын баримт бүртгүүлсэн татвар төлөгчдөөс 19 удаа, 2017 оны 1-6  удаагийн сугалааны тохиролоор 148'061 иргэнд  5.8 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгосоноос 2017 онд 61’907 иргэнд 2.3 тэрбум төгрөг олгосон байна.

 

Үүнд:

 

Shuud.mn
Сонин хачин