Испанийн сагсанбөмбөгийн шигшээ багийн гол тоглогчдын нэг, хамгаалагч Серхио Льюль энэ жилийн ЕАШТ-ийг өнжих болжээ. Учир нь тэрбээр өчигдөр болсон Испани-Бельгийн шигшээ багуудын нөхөрсөг тоглолтыг үеэр өвдөгөө гэмтээсэн байна.
Улмаар эмнэлгийн нарийвчилсан шинжилгээ хийлгэхэд түүний өвдөгний чагтан холбоос тасарсан (ACL) болох нь тогтоогджээ. Ийм гэмтлийг бүрэн эдгээхэд мэс засалд орохоос гадна бүтэн жилийн хугацаанд гам барих шаардлага тулгардаг байна. Иймээс С.Льюль энэ сард эхлэх ЕАШТ-ээс гадна Евролигийн ирэх улирлын бүтэн өнжих нь тодорхой болоод байна.
29 настай шилдэг хамгаалагчийн хувьд Испанийн шигшээ багтай Олимпийн мөнгө, хүрэл медаль, ЕАШТ-ий 3 алт, 1 хүрэл медаль хүртэж байсан бол Реал Мадрид багтай хамт 4 удаа Испанийн аварга болж, 2015 онд Евролигийн аварга болж байсан нэгэн. Өнгөрөн улиралд өндөр формтой байсан С.Льюль Испанийн болон Евролигийн MVP шагналыг хүртсэн юм.
Г.Баяраа
Уншиж байна |