Германы Штутгарт хотноо байрлах Мерседес-Бензийн музейд тун удахгүй шинэ үзмэр тавигдах болжээ. Тодруулбал өнгөрсөн жил Формула 1 ДАШТ-нд түрүүлсэн Нико Росбергийн машин музейн хамгийн залуу үзмэр болох бөгөөд энэ арга хэмжээг VIII сарын 21-ний өдөр хийхээр төлөвлөсөн байна.
Өнгөрсөн жил ДАШТ-д түрүүлээд удалгүй зодог тайлсан Герман залуугийн хувьд 6 дугаартай F1 W07 Hybrid загварын машинаар нийт 9 Гранприд ялалт байгуулж, Дэлхийн аварга болсон түүхтэй. Түүний болидыг музейн Уралдаан болон дээд амжилтын танхимд байрлуулах бөгөөд энэ ёслолын үеэр Н.Росберг хамгийн эхний 300 зочинтой уулзаж ярилцахаар төлөвлөсөн байна.
Үзмэрийг нээлтийн өдөр тодорхой тооны зочдод үзүүлэхээр болсон бол VIII сарын 22-ноос эхлэн музей ердийн хуваариар ажиллаж, олон нийтэд үйлчлэх гэнэ.
Г.Баяраа
Уншиж байна |