Чилийн Сантьяго хотноо болж буй өсвөр үеийн ДАШТ-ий 55 кг-ын жинд Баянзүрх дүүрэг, Женко клубийн тамирчин Бямбасүрэнгийн Сүхбат шилдэг 16-д шалгарлаа. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваанд Европын өсвөр үеийн цомын тэмцээний мөнгө, хүрэл медальтай Максим Волковыг жийх мэхээр вазари аван яллаа. Түүний дараагийн учраа энэ оны Азийн аварга Узбекистаны бөх байх юм. Манай тамирчин энэ бөхтэй Кыргызстанд Азийн аваргад финалдахдаа гар хөшсөн хэмээн торгуулиар ялагдаж байсан байна. Харин 50 кг-д тэмцээний салхийг амжилттай хагалсан Г.Тэмүүжин харамсалтай нь шилдэг 8-д шалгархын төлөөх барилдаанд Туркийн бөхөд дийлдснээр тэмцээнээ дуусгасан байна.
Уншиж байна |