ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Домогт Себастьен Лоеб сорилд оролцлоо
2017-08-10

 

Раллигийн ДАШТ-ий амьд домог, Францын нэрт тамирчин Себастьен Лоеб Ситройн багтай хамт сорил хийжээ. Энэ нь ирэх долоо хоногт болох Германы гараанд зориулсан сорил байсан бөгөөд бүхэлдээ засмал замд хийгдсэн байна.  Францын багийн хувьд энэ улиралд хүссэн амжилтаа үзүүлэхгүй байгаа учраас үлдсэн 4 раллид  өндөр ач холбогдол өгч оролцоно гэж мэдэгдээд байгаа.

 

Дэлхийн 9 удаагийн аварга Франц эр өөрийн хамтрагч Даниел Эленагийн  хамт Ситройн Си-3 загварын машинаар Страсбург хотын ойролцоо сорил хийсэн байна. Цаг агаарын байдал ч тэдний хүссэнээр байсан бөгөөд үдээс өмнө бороо орж нойтон зам дээр хурдалсан бол үдээс хойш  хуурай зам дээр гарах боломж олдсон байна. Үр дүнд нь Ситройны инженерүүд Си-3 загвартаа хүссэн тохиоргоогоо хийж чадсан байна.

 

Ситройн багийн нэрийн өмнөөс энэ жил Их Британийн Крис Мики, Ирландын Крэйг Брийн нарын нисгэгчид уралдаж байгаа бөгөөд Мексикийн раллид түрүүлсэн ч бусад уралдаануудад хангалтгүй үр дүнтэй оролцоод байгаа билээ.

 

 

Г.Баяраа 

Shuud.mn
Сонин хачин