ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Хэтэрсэн зугаацал
2017-08-10

Их Британийн Скай багийн дугуйчин Люк Роув гэмтэл авч, багадаа жилийн хугацаанд дугуй унах боломжгүй болжээ. Дэлхийн цуврал тэмцээн өндөрлөх дөхсөн оноо бүр чухал байгаа энэ үед шилдэг роль дугуйчнаа алдсан нь Скай багийн хувьд том цохиолт болсон нь гарцаагүй.

 

 

27 настай Уэльс дугуйчны хувьд Чехийн Прага хотын ойролцоо гэмтсэн бөгөөд өөрийн төрсөн ахынхаа зохиосон гоонь эрчүүдийн үдэшлэгт орж байсан аж. Улмаар эрчүүд хийлдэг завиар хүчтэй давалгаанд аялах үеэр осолдож, Л.Роув баруун хөлийн шилбээ хугалжээ.

 

Орон нутгийн эмнэлгээс анхны тусламж авсан Уэльс эрийн гэмтэл нэлээд ноцтой байгаа гэнэ. Түүнийг удахгүй Кардифф хотын эмнэлэгт хүргэх бөгөөд дараалсан хэд хэдэн мэс засалд орох нь тодорхой болоод байгаа аж.

 

Люк Роувын хувьд танхимын болон замын дугуйн аль алинаар Европын аварга болж байсан шилдэг тамирчин юм.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин