Хөлбөмбөгийн спортын шилдэг багууд зар сурталчилгаанаас ихээхэн хэмжээний орлого олдог нь нууц биш. Хамгийн наад зах нь өмсгөлийнхөө энгэрт томоохон компаниудын логог байршуулж, жилдээ хэдэн арван саяыг халааслах нь бий.
Тэгвэл Английн Ливерпүүл клуб сурталчилгааны шинэ хэлбэрийг хэрэгжүүлэхээр болжээ. Улаанууд өчигдөр мөнгөн шилжүүлэгийн үйлчилгээ эрхэлдэг нэгэн компанитай хамтран ажиллах болсноо зарлажээ. Тус компанийн лого Ливерпүүл багийн өмсгөлийн ханцуйн дээр байрлах бөгөөд талууд олон жилийн гэрээ байгуулсан байна.
Ийнхүү Ливерпүүл клуб өмсгөлийн ханцуйн дээрээ сурталчилгаа байршуулсан Английн анхны баг болж байгаа юм. Цамцны ханцуйн дээр сурталчилгаа байршуулах үзэгдэл мэргэжлийн гольфчдын дунд түгээмэл аж.
Г.Баяраа
Уншиж байна |