Тоттэнхэм клубын Франц хамгаалагч Мусса Сиссоко өнгөрсөн улиралд 33 тоглолтод оролцсон ч хангалттай амжилтыг үзүүлээгүй. Одоогоос жилийн өмнө Ньюкасл Юнайтед багаас 30 сая фунтээр Лондонд очиж байсан тэрбээр уг нь 5 жилийн гэрээг байгуулсан юм.
Тэгвэл түүний төлөө саяхан Туркийн Трабзонспор клуб санал хүргүүлсэн байна. Гэхдээ энэ нь бүтэн улирлаар зээлээр тоглуулах гэрээ байсан аж. Нэгэнт Маурисио Почеттиногийн арга барил идээшихгүй байгаа тул Франц хагас хамгаалагчийг нэг жил Туркийн баг руу үдэх магадлал өндөр байгаа юм.
Г.Баяраа
Уншиж байна |