ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
26 000 дахь гоолын эзэн хэн байх бол
2017-08-08

 

Энэ долоо хоногт хөлбөмбөгийн хорхойтнуудын магнай тэнийж, Английн Премьер лигийн шинэ улирал эхэлнэ. Анх 1992 онд Английн 1-дивизон Премьер лиг нэртэй болж, 1995 оноос эхлэн тус лигт 20 баг өрсөлдөж эхэлснээр Дэлхийн хамгийн шилдэг лиг болсон уг тэмцээний хөгжлийн зам тавигдсан гэхэд болно.

 

Анх 1992 оны 8-р сарын 15-нд Премьер лигийн анхны улирлын нээлтийн тоглолт Шеффилд Юнайтед- Манчестер Юнайтед багуудын хооронд болж, Шеффилдээс довтлогч Брайн Дин эхний гоолыг оруулсан нь Английн Премьер лигийн түүхэн дэх хамгийн эхний гоолоор тэмдэглэгдэн үлдсэн байдаг.  Тухай үеэс хойш 25 улирал өнгөрөхөд уг лигт нийт 25 768 гоол орсон байдаг юм. Иймээс энэ улиралд 26000 дахь гоол орох нь гарцаагүй юм.

 

Өнгөрсөн оны 11-р сарын 6-ны өдөр Манчестер Юнайтед багийн довтлогч Златан Ибрахимович лигийн 25 мянга дахь гоолыг оруулсан.

 

Харин 26 000 дахь гоолын эзэн хэн байх бол?

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин