Европ тивийн аварга шалгаруулах эмэгтэй хөлбөмбөгийн тэмцээн Нидерланд улсад сарын хугацаанд үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Анх удаа гэртээ уг тэмцээнийг хүлээн авсан Нидерланд энэ жил финалд шалгарч, шуугианы эзэн болоод байсан Данийн шигшээ багтай тоглосон байна. Учир нь Данийн баг шөвгийн наймд тэмцээний босоо аварга Германы шигшээг 2:1 харьцаатай хожоод байсан билээ.
Хоёр баг өмнө нь хагас шигшээ шатыг давж байсан түүх үгүй тул энэ жил шинэ аварга төрөх нь тодорхой болоод байсан юм. Улмаар шигшээ тоглолтод талбайн эзэд одтой сайн байж, 30 орчим мянган үзэгчдийнхээ өмнө Данийг 4:2-ийн харьцаатай буулган авчээ.
Анх удаа ЕАШТ-д түрүүлж байгаа тэднээс Вивиани Медема 2 гоол оруулсан бол Шерида Спиц, Лике Мартенс нар тус бүр нэг гоол оруулсан байна. Мөн тэмцээний Шилдэг тоглогчийн шагналыг Нидерландын шигшээ багийн хагас хамгаалагч Лиде Мартенс хүртжээ.
Г.Баяраа
Уншиж байна |