Испанийн домогт дугуйчин Алберто Контадор энэ улирлыг дуусгаад зодог тайлах болсноо албан ёсоор зарлалаа. Өнөө цагийн мэргэжлийн дугуйчдын дундаас амжилтаараа ялгардаг тэрбээр Жиро д Итали уралдаанд 2 удаа, Тур де Франс уралдаанд 2 удаа, Вуэльта Испани уралдаанд 3 удаа түрүүлсэн байдаг.
Тэгвэл өчигдөр нэрт дугуйчин энэ улирлыг дуусгаад дугуйн спортоо орхих шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Түүний сүүлийн уралдаан нь өөрийн орны Гранд тур болох Вуэльта Испани байх гэнэ. Анх 2003 оноос эхлэн мэжор ангилалд хүч үзэх болсон Испани эрийн хувьд ОУДХ-ын Дэлхийн цувралд багтсан 20 гаруй уралдаанд түрүүлсэн юм.
Түүний замналын сүүлийн уралдаан болох Вуэльта Испани энэ жил энэ сарын 19-нд нээлтээ хийж, 9-р сарын 10-нд өндөрлөх юм. Астана, Тинкофф-Саксо Банк зэрэг багт тамирчны замналын оргил үеэ өнгөрүүлсэн А.Контадор сүүлийн улиралдаа Трек-Сегафредо багийн нэрийн өмнөөс уралдаж байгаа билээ.
Г.Баяраа
Уншиж байна |