Лос Анжелес Клиппэрс багийн төвийн тоглогч Вилли Рийд хэдхэн цагийн өмнө цагдаад баривчлагджээ.
Сэтгүүлч Маиами Хэралдын мэдээлж байгаагаар тэрбээр олон нийтийн газар зүй бус үйлдэл гарган танхайрч, бусдын бие махбодид хохирол учруулсан хэргээр цагдаад баривчлагдсан байна.
Тэрбээр энэ зуны чөлөөт агентаар томоохон гэрээ байгуулахыг зорьж байсан. Гэхдээ түүний хүсэлд нийцэх санал тавьсан баг хараахан гараагүй юм. Иймд Док Ривэрсийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл буюу Лос Анжелэс Клиппэрсийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан захирал солигдохын өмнөхөн нэг жилийн 1.5 сая ам.долларын гэрээ байгуулаад амжсан билээ.
Өдгөө 27 настай төвийн тоглогч нь өнгөрсөн улиралд 5.3 оноо, 4.7 самбараас бөмбөг авалт дунджилж Хитийн сэлгээнээс тоглож байсан.
Тэрбээр ямар ч байсан мужийн хуулиар 24 цагийг баривчлан саатуулах төвд өнгөрөөх бөгөөд иргэний анхан шатны шүүхээр түүний хэргийг авч хэлэлцтэл батлан даалтаар гарах боломжтой юм байна.
Харин лигийн зүгээс түүнд багадаа 5 тоглолтод оролцохгүй байх шийтгэл оногдуулах төлөвтэй байна. Учир нь өнгөрсөн жил Сакрэмэнто Кингс багийн Даррэн Коллисон мөн адил хэрэгт холбогдоход 7 тоглолтод оролцох эрхийг нь хасч байсан удаатай. Харин 2014-2015 онд Шарлот Хорнэтс багийн Жэффэри Тайлор мөн төстэй үйлдлээсээ болж 24 тоглолтод оролцох боломжгүй болж байв.
НБА-ын шинэчилсэн дүрмийн заалтаар шүүхээс ял оноохоос нь өмнө өөрийн үзэмжээр лигийн удирдах зөвлөл түүнд шийтгэл ногдуулж болох ажээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |