Английн Арсенал клубын довтлогч Алексис Санчесийг авах нь энэ зун хэд хэдэн багуудын зориго байсан нь нууц биш. Тэдгээр багуудын тэргүүн эгнээнд Пеп Гуардиолагийн Мансити байсан. Испани мэргэжилтэн Чили довтлогчийн төлөө 50 сая фунт санал болгоод байх хооронд өөр нэгэн багт өрсөлдөөнд хүч түрэн орж иржээ.
Энэ бол Францын аварга АС Монако. Олон мэргэжилтнүүдийн харааг булаасан шилдэг залуусаа бараг бүхэлд нь авч үлдээд байгаа тус баг А.Санчесийн төлөө 45 сая фунт санал болгож байгаа ч уг наймаанд залуу хагас хамгаалагчч Тома Лемарыг оролцуулж болно гэжээ.
Энэхүү болзол нь Арсене Венгерийн сонирхолыг татах нь гарцаагүй. Учир нь Франц мэргэжилтэн өнгөрсөн 6-р сард Монакод очих үеэр Мбаппегээс гадна Лемарыг ихээхэн сонирхож байсан юм. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хойд Лондоны баг энэ зун 21 настай Франц залууд хэд хэдэн удаа санал өгсөн ч татгалзасан хариу сонссон гэнэ.
Уншиж байна |