ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Роберт Кубицагын сайн үзүүлэлт
2017-08-04

 

Экс Формула нэгийн нисгэгч Роберт Кубица Унгар улсад болсон сорил тун боломжын үзүүлэлттэй оролцжээ. 2011 оны өвөл раллид оролцох үеэрээ ноцтой осолд орж баруун гараа алдсан тэрбээр энэ явдлаас хойш Ф1-н машин жолоодоогүй 6 жилийг үдсэн юм. Өнгөрсөн 7-р сарын эхээр Испанийн Валенсиа хотын Рикаро Тормо авто тойруулагад Рено багтай хамт сорил хийсэн тэрбээр энэ удаад мөн л Рено багийн нэрийн өмнөөс албан ёсны сорилд оролцсон бөгөөд 1 мин 18.572 секундын хугацаанд замаа дуусгасан нь хүснэгтийн 4-р байранд орох үзүүлэлт болсон байна. Түүний энэ үзүүлэлтээс харахад дахин Ф1-ДАШТ-д оролцох бүрэн боломж байгаа нь харагдаж байгаа юм. 2006-10 онд дээд ангилалд амжилттай өрсөлдөж, Саубер, Рено зэрэг багуудын нэрийн өмнөөс уралдаж байсан тэрбээр замналдаа 12 удаа шагналын тавцанд зогсож, 1 удаа ялалт байгуулж байсан түүхтэй.

 

Харин уг сорилын хүснэгтийг сүүлийн өдөр Феррари багийн нисгэгч Себасьен Феттель тэргүүлсэн бөгөөд 40 тойрог хийхдээ тэрбээр 1 мин 17.124 секундэнд хамгийн хурдан тойргоо хийсэн байна. Формула1-н ДАШТ-ий хувьд зуны амралт эхлэж байгаа. Баг тамирчид уламжлал ёсоо сар орчмын урт амралтыг өнгөрүүлэнэ. Дараагийн гранпри энэ сарын 27-ны өдөр Бельгийн Спа авто тойруулагад болно.  

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин