Өнгөрсөн улиралд Лос Анжелэс Таймсаас тоглогчид болон дасгалжуулагчдын дунд явуулсан судалгаагаар хамгийн сайн шүүгчдийн нэгээр тодорсон Дэнни Крауфорд сагсан бөмбөгийн талбайгаас амьдралаа салгахаар болжээ. Тэрээр 35 удаагийн НБА-ын шигшээ цувралын тоглолт шүүж, сүүлийн хоёр жилийн Кавалерс Уорриорс багуудын тулааныг дэнсэлсэн нэгэн юм. Тэрээр 31 улирал НБА-д талбайн шүүгчээр ажилласан билээ.
“Надад дахиад ажиллах эрч хүч байна уу гэвэл байгаа. Дахиад хоёр жил асуудалгүй ажиллах боломж байна. Гэхдээ хэзээ чи болих юм бэ гэтэл нь ажиллаж, биеийн чадамжгүй гэдэг шалтгаанаар ажлаасаа гармааргүй байна. Зүгээр л яг одоо ажлаасаа хөндийрөхөд хамгийн тохиромжтой цаг гэж бодож байгаа учраас больж байна.” гэж Кроуфорд хэллээ.
Түүнийг НБА-ын тоглогчид болон дасгалжуулагчид хамгийн “давс хужрыг” нь тааруулдаг шүүгч гэж үнэлдэг юм. Түүнтэй харьцахад амар байдаг боловч тэр хяналтаа хэзээ ч хэн нэгэн тоглогч, дасгалжуулагчийн сэтгэл хөдлөлөөс болж алддаггүй гэж ихэнхи НБА-д хамааралтай хүмүүс хүлээн зөвшөөрдөг гэнэ.
НБА-ын шүүгч нар нэг тоглолтонд дунджаар 6 км гүйдэг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл Дэнни Крауфорд 31 улирлыг НБА-д өнгөрүүлж 2000 гаруй тоглолт шүүхдээ 12000 км гүйжээ. Тэрээр 23 жил дараалж НБА-ын шигшээ цувралын тоглолтуудыг дэнслэхдээ 30 гаруй тоглолтонд талбайн ахлах шүүгчээр ажилласан билээ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |