Норвегийн топ дугуйчин, өнөө цагийн Дэлхийн шилдэг спринтерүүдийн нэг Александр Кристофф ирэх улирлаас эхлэн шинэ багт хүчин зүтгэхээр болжээ. ОХУ-ын цор ганц элит ангилалын баг болох Катюшад 6 жил уралдсан тэрбээр ирэх улирлаас эхлэн АНЭУ-ын Эмирэтс багт уралдахаар болсон байна.
Тус баг нь энэ улирлаас эхлэн ангилал ахиж Элит зэрэглэлд шилжээд байгаа бөгөөд ОУДХ-ын Дэлхийн цувралын аль ч тэмцээнд давуу эрхтэй оролцож байгаа билээ. Иймээс ангилалаа алдахгүйн тулд өндөр үзүүлэлттэй шилдэг тамирчидтай гэрээ хийж байгаа юм.
Норвегийн шилдэг спринтерийн хувьд Гранд тураас 2 ялалт, Дэлхийн цувралын олон гараат уралдаанд нийлбэр дүнгээр 3 удаа түрүүлснээс гадна, Нэг гараат болон сонгодог уралдаануудад 12 удаа ялалт байгуулсан удаатай. Мөн 2012 онд Лондоны Олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.
Г.Баяраа
Уншиж байна |