Францын аварга ПСЖ клуб Английн Манчестер Юнайтед багруу залуу хамгаалагчаа үдэж магадгүй байна. Тэр тоглогч нь хамгаалагч Серж Орье. Кот д’Ивуар тоглогчийн төлөө Английн баг 27 сая фунт төлөхөөр тохиолцоонд хүрсэн гэнэ. Гэхдээ наймаа хараахан бүрэн хийгдээгүй байгаа нь тодорхой. Учир нь гэрээний дүнгээс гадна хэд хэдэн асуудал байгаагийн нэг нь Нэгдсэн вант улсад амьдрах виз гэнэ.
Уг нь 24 настай С.Орье Их Британи улсад нэвтрэх эрхтэй байсан ч өнгөрсөн онд виз нь хүчингүй болжээ. Тэрбээр 2016 оны 9-р сард Парис хотноо нэгэн шөнийн клубын гадна цагдаагийн офицертой зүй бус харьцсан юм. Улмаар энэ явдлаас хойш нэг сарын дараа Аваргуудын лигийн хүрээнд Арсенал клубын эсрэг тоглохоор Лондонд газардахад Их Британийн виз нь аль хэдийнээ хүчингүй болсон байжээ.
Ленс, Тулуз зэрэг Францын багуудад чамгүй өндөр амжилттай тоглож байсан түүний визний асуудалыг шийдэх ажил Улаан чөтгөрүүдэд гараад байна.
Г.Баяраа
Уншиж байна |