Нэймарын наймаа хэзээ мөдгүй албан ёсоор зарлагдах болоод байгаа энэ үед Испанийн Барселона клуб түүнийг оруулах тоглогч хайж эхэлсэн нь мэдээж. Сүпер одыг орлон Лео Мэсси, Луйс Суарес нарын шилдэгүүдтэй мөр зэрэгцэн тоглох дараагийн тоглогчоор Ливерпүүлийн Бразил жигүүр Филиппе Коутиньог нэрлэж байна.
Хэдийгээр Барса энэ зун түүнийг төлөө 72 сая фунт амлаад бүтэлгүйтсэн ч, энэ удаад илүү их хэмжээний мөнгөний санал өгөх болсон гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Тодруулбал Барселона клубээс 120 сая евро буюу 107.3 сая фунт стерлингийн саналыг Ливерпүүлийн удирдлагуудад хүргүүлэхээр тогтсон гэнэ.
Харин Улаануудын менежер Юрген Клопп энэ саналд ямар хариу өгөх бол?
Г.Баяраа
Уншиж байна |