Францын ПСЖ клубтэй нэгдэхэд тун ойрхон болоод байгаа Бразилийн сүпер од Нэймар өнгөрсөн амралтын өдөр Барселона хотын “Shoko” нэртэй шөнийн клубт зочилсон байна. Зэрэглэлийн хувьд Испани даяар алдартай уг клубын авто зогсоолд харин үл ойлголцол үүссэн гэнэ. Учир нь тэнд Наймарийг Барселона клубын зарим дэмжигчид хэл амаар доромжилж, нэрт хөлбөмбөгчин ч бие барьж дийлэлгүй нударга зөрүүлэх дөхчээ.
Харин клубын хамгаалалтын ажилтнууд байдлыг тэр дор нь намжаасан байна. Бразилийн сүпер одыг Францруу явах болсон гэдгийг Барселона клубын удирдлагууд ч хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Түүнийг 222сая евро буюу 196 сая фунтээр үнэлэн тохиролцсон нь Дэлхийн дээд амжилт болохоор байгаа билээ.
Г.Баяраа
Уншиж байна |