ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Байрон Скот дахиж баг дасгалжуулахгүй
2017-08-02

 

Люк Уолтонд ажлаа алдах хүртлээ буюу 2014-2016 оны хооронд Лос Анжелэс Лэйкэрс багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Байрон Скот ямар нэгэн байдлаар дахин баг дасгалжуулахгүй гэж сэтгүүлчдэд хэллээ. Өдгөө 56 настай, дасгалжуулагчийн хувьд ид үедээ яваа боловч дасгалжуулагчийн стресстэй ажлыг бүрмөсөн орхиж байгаа гэнэ. Тэрээр замналдаа Нью Жэрси Нэтс, Нью Орлеанс Хорнэтс, Кливлэнд Кавалерс багуудад ахлах дасгалжуулагч, Сакремэнто Кингс багт туслах дасгалжуулагчийн албыг хашиж байсан билээ. Мөн тоглогчийн хувиар тэрээр Лос Анжелэс Лэйкэрс багийн бүрэлдэхүүнд гурван удаа лигийн аварга болж байсан юм. Мөн 2002 болон 2008 онуудад бүх оддын багийн дасгалжуулагчаар сонгогдож байсан боломжийн замналтай нэгэн билээ. Лэйкэрсээс хоёр тийш болсноосоо хойш баг дасгалжуулаагүй Скот дахин баг дасгалжуулах боломжийг 0 хувь гэж хэлсэн юм. Харин түүнээс хамгийн сүүлд дасгалжуулж байсан Лэйкэрс багийнх нь ирээдүйн талаар асуухад “Лонзо Болл бол сайн тоглогч. Тэр энэ багт ирснээр Лэйкэрсийг боломжийн сайн баг болгоно. Гэхдээ тэд плэй оффын гадаа хэвээр үлдэнэ” гэсэн байна.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин