Финлянд улсын Тампаре хотод өсвөр үе залуучуудын ДАШТ үргэлжилж байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин буюу 50 кг-ын жинд барилдсан “Хасу-Мегастарс” клубын тамирчин Н.Насанбуян тэмцээний салхийг амжилттай хагалж, хүрэл медалийн болзол хангалаа. Ингэснээр залуучуудын ДАШТ-ээс эх орондоо 40 дэх медаль бөгөөд 25 дахь хүрэл медалийг тамирчин Н.Насанбаян авчрахаар болов.
Тэрбээр өсвөрийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, Залуучуудын Азийн АШТ-ий алт, хүрэл медалтайгаас гадна залуучуудын улсын хошой аварга болж байсан. Энэ удаагийн тэмцээнээс хүрэл медал хүртсэнээр ДАШТ-ий өсвөр үе болон залуучуудын ангилалд хоёуланд нь медаль хүртсэн Монголын анхны эрэгтэй тамирчин болж байгаа юм. Тэрбээр хүрэл медалын төлөөх барилдаанд Казахстаны бөх Рахат Калзаныг 6:4-өөр ялсан.
Тус тэмцээнд эх орноо төлөөлж 10 тамирчин мордсон. Өчигдөр нээлтээ хийсэн тус тэмцээний 60 кг-д барилдсан Ц.Цогбадрах жиндээ наймдугаар байранд орсон байна.
Өнөөдөр тус тэмцээн эрэгтэйчүүдийн 55, 66, 84, 120 кг-ын жингийн ангилалаар үргэлжлэх бөгөөд манай тамирчдаас 66 кг-д “Хасу Мегастарс” клубын тамирчин Э.Тэмүүлэн, 120 кг-д “Аварга” сургуулийн тамирчин Д. Эрдэнэтулга нар барилдах юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |