Чөлөөт агент болоод байсан Иэн Кларк Пэликанстай нэгдлээ. Өнгөрсөн хоёр улиралд Голдэн Стэйт Уорриорсын сэлгээнээс боломжийн тоглож, талбай дээр 14.8 минутыг өнгөрүүлэхдээ 6.8 оноо, 1.3 самбар, 1.6 ашигтай дамжуулалт дунджаар авч байсан. Өдгөө 26 настай залуугийн хувьд 2013 онд НБА-д драфтлагдалгүй орж ирж байсан юм. Түүнээсээ хойш тэрээр Юта Жазз, Голдэн Стэйт Уорриорс, Дэнвэр Наггэтс болон хөгжлийн лигийн хоёр ч багт тоглоод амжсан. Түүний шинэ багтай байгуулсан гэрээ нь нэг жилийн 1.6 сая ам.доллароор хэмжигдэж байна.
Улирал дундын наймаагаар Ражон Рондог авсан Пэликанс дахин нэг холбогч авсан нь сонирхол татаж байна. Тэд мөн хуучин холбогч Жрү Холидэйтэй гэрээний сунгалт үзэглэсэн юм. Магадгүй Жрү Холидэйг шидэгч хамгаалагчийн байрлалд тоглуулж, Кларкыг Рондогийн сэлгээнээс тоглуулж болох юм хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Кларк Бэлмонтын коллежийг дүүргээд НБА-д орж ирсэн юм.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |