Өнгөрсөн долоо хоногт Итали улсад болсон нэгэн дугуйн уралдааны үеэр механик допинг буюу нууц хөдөлгүүр ашигласан хэрэг гарчээ. Техник технологийн хурдацтай хөгжлийг дагаж гарч ирсэн энэ булхай мэргэжлийн тамирчдийг багагүй залхааж байгаа билээ.
Гэхдээ энэ хэрэг Брешиа хотын ойролцоо болсон сонирхогчдийн дугуйн уралдааны үеэр гарсан гэнэ. Уралдаанд оролцогч 53 настай тамирчний дугуйнд “нууц мотор” байсан тухай гомдол хэд хэдэн оролцогчоос ирсэн бөгөөд ОУДХ-ны төлөөлөгчид тусгай илрүүлэгч багажаар шалгахад үнэхээр тийм байсан гэнэ.
Итали эр Аргон-18 загварын дугуйндаа нууц мотор байрлуулсан байжээ. Улмаар энэ хэргийг ОУДХ болон Италийн Олимпийн хороо хамтран шийдэхээр болсон бөгөөд бурууныг шийтгэхээс гадна. Бусад жижиг уралдаануудад хийх хяналт шалгалтаа чангатгахаар ярилцаж эхэлсэн гэнэ.
Г.Баяраа
Уншиж байна |