Экс Манситигийн хагас хамгаалагч Фернандо энэ жил Английн багт хамааралгүй болсон. Тиймдээ ч туршлагатай тоглогчийг авч хамгаалалтаа чангатгах хүсэлтэй багууд Европын орнуудад олон байсан нь гарцаагүй. Тэгвэл Бразил тоглогчтой саяхан Туркийн топ багуудын нэг Галатасарай холбогдож, талууд гэрээнд гарын үсэг зурахад тун ойрхон очоод байгаа гэнэ.
Португалийн Порту клубт 6 улирлыг үдсэн Фернандо 2014 онд 12 сая фунтын өртөгөөр Манчестер хотод очиж байсан түүхтэй. Улмаар тус багт 3 улирлыг үдэхдээ 101 тоглолтод оролцсон байдаг. Өнгөрсөн улиралд тэрбээр нийт 27 тоглолтод оролцсон ч ердөө 1 удаа гараанд гарсан нь Пеп Гуардиолагийн төлөвлөгөөнөөс гадуур байсныг хангалттай гэрчилнэ.
Сонирхуулахад П.Гуардиоло энэ зуны солилцооны цонхоор нийт 200 сая фунт зарцуулаад байгаагийн 120 саяыг 3 хамгаалагч авах зардалд гаргажээ.
Г.Баяраа
Уншиж байна |