Ирэх 10-р сарын 31-ээс 11 сарын 8-нд Улаанбаатар хотноо 19 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн явагдах юм. Тус тэмцээнд өрсөлдөх Монгол улсын шигшээг сонгон шалгаруулах шалгаруулалт маргааш явагдахаар болжээ.
Монгол улсын шигшээ багт “Хүрхрээ Үндэсний Лиг” болон “Хүрхрээ Нэгдүгээр Лиг”-т тоглодог шилдэг залуусаас сонгон шалгаруулалтаар шигшигдсэн залуус багтана. Мөн үүнээс гадна эдгээр нэр дурьдагдсан лигүүдэд тоглодоггүй, өөрөөр хэлбэл дээрх хоёр лигээс сонгон шалгаруулалтуудад дуудагдсан, шигшсэн залуучуудаас өөр, ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцож байгаагүй ч өөртөө итгэлтэй, өөрийгөө сорихыг хүссэн залууст тус сонгон шалгаруулалт нээлттэй гэнэ. Уг сонгон шалгаруулалт нь маргааш 17:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд 19 буюу түүнээс доош насны хөлбөмбөгчид өргөнөөр оролцоно уу.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |