Дэлхийн тоглолт 2017 буюу 10 дахь удаагийн “Вроцлав 2017” Дэлхийн Тоглолт долоодугаар сарын 20-30 өдрүүдэд Польш улсын Вроцлав хотод амжилттай болж өнгөрсөн. Энэ нь Олимпийн төрөлд багтаагүй спортын түгээмэл төрлүүдээр болдог наадам юм.
Нийт 63 орны 3260 тамирчин уг наадмын хүрээнд нэг доор чуулдаг ажээ. Тэгвэл уг наадамд манай улсаас спортын гурван төрөлд 15 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Манай тамирчид сумо бөх, аэробик, жиү-жицү гэсэн спортын гурван төрөлд өрсөлдсөн. Аэробикийн төрлөөр манай баг 6 дугаар байранд орсон.
Нийт медалын тоогоор Монголын баг тамирчид Чили улсын дараа буюу 32 дугаар байранд жагссан байна. Нийт медалын тоогоор ОХУ-ын баг тамирчид орсон бол манай хөрш БНХАУ-ын тамирчид 8 дугаар байранд орсон байна. ОХУ-аас 133 тамирчид өрсөлдсөн бол харин БНХАУ-аас 90 тамирчин өрсөлджээ.
Монголын баг тамирчид 1 алтан медал, 1 мөнгө, 1 хүрэл медал хүртсэн амжилтаар ийнхүү 63 орноос 32 дугаар байранд орлоо. Сумо бөхийн төрөлд хоёр тамирчин алт болон хүрэл медал хүртсэн бол жиү-жицүгийн тамирчин М. Баярмаа уг спортын төрлийн түүхэнд анхны “дэлхийн тоглолт”-ын медалыг эх орондоо авч ирсэн юм. Сонирхуулахад тэрээр уг спортоор хичээллээд ердөө хоёр жил болж байгаа бөгөөд жиү-жицүгээр хичээллэхээсээ өмнө чөлөөт бөхөөр хичэээллэж байсан гэнэ.
Уг наадамд дэлхийн чансаагаар эхний 8 байранд бичигддэг шилдэг тамирчид оролцсоноос манай тамирчин 6-р байранд эрэмбэтэй байсан гэнэ.
Манай улсад уг спортын төрөл хөгжөөд 10 жил болж байгаа юм. Хэдий урт хугацаанд хөгжөөгүй боловч энэ сарын 5,6-ны өдрүүдэд “Улаанбаатар Интернэшнл Про” олон улсын тэмцээн болох гэж байгаа юм байна.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |