ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Т-Мак: “Алдрын танхимд орох нь аварга авахаас ч хэцүү зүйл”
2017-08-01

 

Ирэх есдүгээр сарын 8-нд  Трэйси МакГрэйди НБА-ын алдрын танхимд заларна. Тэрбээр үүнийгээ аварга авахаас хамаагүй хэцүү гэж үзэж байгаа гэнэ. Энэ нь магадгүй түүнийг аваргын бөгжгүй хэмээн шүүмжилдэг хүмүүст өгсөн хариулт байж болох юм.

 

Тэрбээр “Сошиал медиа хөгжсөн өнөө үед хэн дуртай нь юу хүссэнээ ярьдаг болж. Бөгжгүй, бөгжгүй гэж ирээд л. Бөгж авахад гайхалтай сайн багтай байх аз хэрэгтэй. Харамсалтай нь надад тийм сайн багт тоглох аз тохиосонгүй. Гэхдээ аваргыг бол ямар ч тоглогч авчихаж чадна. Харин алдрын танхимд хэн дуртай нь ороод байдаггүй юм шүү” гэсэн байна.

 

Мөн алдрын танхимд орох болсон талаараа “Үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж авч байна. НБА-д орохоосоо өмнө, алдрын танхим гэж юу байдгийг мэддэггүй байлаа. Лав л миний зорилгуудын нэг байгаагүй. Би зүгээр л сагсан бөмбөг тоглох дуртай, энэ спортод хайртай байсан. Харин амжилтууд энэ бүхний араас ирдэг. Харин одоо алдрын танхимд орох гэж байна. Намайг хэн гэдгийг мэддэг, миний амьдралыг сайн мэдэх хүмүүсийн хувьд болон надад алдрын танхимд залагдах болсноос илүү сайхан зүйл гэж байхгүй байх” гэжээ.

 

Тэрбээр 2000-аад оны эхэн үед Лигийн хамгийн шилдэг, зогсоохын аргагүй довтлогч байсан. Сан Антонио Спөрс багийн эсрэг 35 секундэд 13 оноо авч багтаа ялалт авч ирж байсан удаатай. Мөн хоёр жил дараалан лигийг оноо авалтаар тэргүүлж, онооны аварга болж байсан.

 

Т-Мак замналынхаа турш 7 удаа бүх одод, 2 удаа бүх НБА-ын нэгдүгээр багт нэрлэгдэж, 2 удаагийн лигийн онооны аварга, амжилт нь ахисан тоглогч зэрэг шагналуудыг хүртэж байсан билээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин