ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Тэррэнс Жонэс Америкт авахаасаа илүү цалинг Хятадад авна
2017-08-01

 

Хойд Америкт ажилгүй болсон тоглогчид сүүлийн жилүүдэд манай урд хөршийг ихээр зорих болоод байгаа. Стэфон Марбуригаас эхтэй энэ нүүдэл, Мэтта Уорлд Пийс, Стив Фрэнцис, Гилбэрт Аринас, Трэйси МакГрэйди, Майкл Бийзли зэрэг нэрсээр хойш хөвөрнө. Дийлэнх тохиолдолд зодог тайлахын өмнөхөн очдог бол сүүлийн жилүүдээс ид үедээ байгаа тоглогчид очдог болоод байгаа. Авдаг цалин НБА-г бодвол арай бага боловч бусад лигүүдтэй харьцуулахад өндөр, дээрээс нь Азийн соёлыг мэдрэх, аялах сайхан боломж учраас тэр биз. Тэгвэл саяхан НБА-д орж ирж байсан Тэррэнс Жонэс Хятадын лигт тоглохоор болсон байна. Тэрээр нэг улирлын 2 сая ам.долларын цалингаар Чингдао багт орсон байна.

 

Энэ талаараа тэрээр “ Би өөрийгөө шинэ соёлд сорихыг хүссэн юм. Хятадын лиг бол сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж буй лиг. Маш олон танил залуус маань тэнд амжилттай тоглож байгаа. Би ч гэсэн тэнд өөрт олдож байгаа боломжуудаа ашиглах болно.” гэсэн юм.

 

Хэрвээ тэрээр НБА-д үлдсэн бол жилийн 1.7 сая ам.долларын цалин авах боломжтой байсан гэнэ. Харин Хятадад тоглосноор харьцангуй өндөр цалинг, татвар арай багатайгаар авах боломжтой болж байгаа юм. Түүний байгуулсан энэ гэрээ Хятадын лигийн түүхэнд хамгийн өндөр нь болж байгаа гэнэ. Брэндон Жэннингс жилийн 1.5 сая долларын гэрээг саяхан үзэглээд байгаа бол, Хятадын лигт хамгийн амжилттай тоглож байгаа тоглогчдын нэг Жордан Крауфорд жилийн 1.7 сая ам.долларын цалинг авч байгаа юм.

 

Гэхдээ Тэррэнс Жонэс НБА-д буцаж тоглох сонирхолтой байгаа бололтой. Сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа мөн “Надад мөрөөдлөө биелүүлж чадна гэдгээ батлах сүүлийн боломж нь энэ болж байгаа байх. Би НБА-ын аварга болохыг юу юунаас илүү хүсдэг. Олон тоглолтод хожиж, дэлхийн хамгийн шилдэг лигт тоглохыг л би хүсдэг. Тэр нь мэдээж НБА шүү дээ” хэмээжээ.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин