Раллигийн ДАШТ-ий хуваарьт багтсан энэ улирлын 9 дэхь уралдаан Финлянд улсад болж өндөлөлөө. Энэ жил 67 дахь жилдээ зохиогдсон тус уралдаан өрсөлдөөн дүүрэн үргэлжилсэн бөгөөд үр дүн ч сэтгэл хөдлөм байлаа. Учир нь тус уралдаан хэний ч таамаглаагүй залуу нисгэгч түрүүлсэн нь зохион байгуулагч орны тамирчин Эсапекка Лаппи байсан юм.
Энэ жил 26 настай түүний хувьд шороон замд 25 үе шаттайгаар 315.62 км зайг туулсан нутгийнхаа уралдаанд 2 цаг 29 минут 26.9 секундын амжилтыг үзүүлсэн түрүүлснээр дээд ангилалаас анхны ялалтаа авсан юм. Энэ жил Тоёота Газоо багийн нэрийн өмнөөс уралдах болсон тэрбээр өнгөрсөн 5-р сард Португалийн раллигаас эхлэн ДАШТ-д оролцож эхэлсэн юм. Энэ оны эхний уралдаандаа 10-р байрыг эзэлсэн Э.Лаппи удалгүй Италийн уралдааны 4-р байрыг эзлэж сонирхогчдийн чихийг дэлдийлгэсэн.
Харин өнгөрсөн сард Польш улсад болсон раллид тэрбээр барианд орж чадаагүй байсан юм. Анх 2011 онд нутгийнхаа раллид оролцон мэргэжлийн дебюьээ хийсэн тэрбээр ийнхүү 7 жилийн дараа мөн нутагтаа анхны ялалтаа байгуулжээ.
Г.Баяраа
Уншиж байна |