ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Домогт тамирчинтай эн зэрэгцсэн Калеб Дрессел
2017-08-01

 

Унгарын Будапешт хотноо хагас сар гаруй хугацаанд үргэлжилсэн Усан спортын ДАШТ амжилт ялалтаар дүүрэн хаалтаа хийлээ. Энэ жилийн тэмцээний үеэр хэд хэдэн сонирхолтой дээд амжилт тогтоодсны нэг нь АНУ-ын усанд сэлэгч Калеб Дресселийг үзүүлсэн амжилт байлаа.

 

Энэ жилийн ДАШТ-ий нийт 7 төрөлд хүч үзсэн тэрбээр оролцсон бүх төрөлдөө аваргын алтан медалийг хүртснээр домогт Майкл Фельпсийн дээд амжилтыг давтаж чадсан юм. Усан спортын амьд домог болсон М.Фельпсийн хувьд 2007 онд Австралийн Мельбурн хотод болсон ДАШТ-ээс нийт 7 алтан медаль хүртэж байсан нь Дэлхийн дээд амжилтаар бүртгэгдэж байсан юм.

 

Мөн Калеб Дрессел сүүлийн 3 алтан медалиа 24 цагийг хугацаанд багтаан авсан нь түүхэн дэх анхны тохиолдол болсон байна. ДАШТ-ий түүхэнд ийнхүү 2 эрэгтэй тамирчин нэг ДАШТ-с 7 алтан медаль хүртсэн гэж тэмдэглэгдэн үлдлээ. Харин эмэгтэй тамирчдаас Унгарын Катинка Хоссу мөн ийм амжилтыг гаргаж байсан түүхтэй. 

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин