Тажикстан болон Киргизстан улсын нутаг дэвсгэрт байрлах Памирын нурууны Ленин оргилд авиралт хийсэн ОУХМ Ө. Батманлай, С. Болор-Эрдэнэ нар өнөөдөр 13:30 цагт оргил эзэлсэн байна. Одоо оргилоос бууж байгаа талаараа 15:01 цагт Уулчдын Үндэсний холбоонд мэдэгдсэн байна.
Тус оргилын хувьд далайн түвшнээс дээш 7134 метр өндөр оргил юм. Хоёр улсын аль алиных нь өндрөөсөө хоёрдугаарт орох ноён оргил гэнэ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |