ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Хакухо сумогийн анхны дэвжээг нээлээ
2017-07-28

 

Монголд сумогийн анхны дэвжээ өчигдөр /2017.07.27/ нээлтээ хийлээ.

 

Энэхүү үйл ажиллагаанд Хөдөлмөрийн баатар, Монголын сумо бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх аварга Хакухо М.Даваажаргал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Кёкүшюзан Б.Батбаяр болон Япон улсын элчин сайдын яамны хүндэт төлөөлөгчид оролцжээ.

 

Япон Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жил, Мияконожо хот-Улаанбаатар хотын хооронд харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд энэхүү дэвжээг бүтээн байгуулсан аж. Энэхүү нь Монголд баригдаж буй анхны  сумогийн дэвжээ гэдгээр онцлогтой.

 

Дэвжээг барихад нийт 70 000 000 төгрөг зарцуулагдсан бөгөөд энэхүү зардлыг Мияконожо хотын иргэд хандив цуглуулан босгосон аж. Мөн Хакухо М.Даваажаргал дэмжин ажиллаж хувь нэмрээ оруулжээ. Цаашид энэхүү дэвжээнд Хакухо аваргын нэрэмжит хүүхдийн барилдааныг зохион байгуулах, Япон Монгол хоёр орны найрсаг харилцааны бэлэг тэмдэг болгон ашиглахаар төлөвлөж байгаа аж.

 

Дэвжээ гардуулах ёслолын үеэр Хакухо М.Даваажаргал үг хэлэхдээ мэргэжлийн сумогийн 39 дэх түрүүг авч, нийт давааны тоогоо 1050 болгон шинэ амжилт тогтоосон үйл явдалтай давхцаж буйд ихэд бэлэгшээж буйгаа хэлээд  Монгол улсын мэргэжлийн сумогийн их аваргууд энэ дэвжээнээс төрөн гарах болтугай гэв.

 

Сумогийн бөхийн анхны дэвжээг  Хан-Уул дүүрэгт байрлах "Мөнххада" компанийн өмнөх талбайд байгуулжээ.  

 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Шаагаа:
Гадаа хулхи хүний нүд хуурсан юм хийсэн байна япон луугуу буцахдаа аваад яваарай энд ямарч хэрэггүй
2017-07-29
хэнд ч хэрэггүй:
Утгагүй юм хийгээд л
2017-07-29
zochin:
baitsaa bish suu hiij boloogui bsan yumbh daa.
2017-07-29
zochin:
Ene manaid iluuts biz dee. hunee togtooh gej yadaj baihad demii l yum. mongolchuud maliinhaa buyang idej uutsgaasan uls, yadaj ayagandaa baitsa
2017-07-29
Зочин:
Ene Dawaajargal gedeg chine ner tur khuutduldsun ,ichij emeekhee bolichikhson ,yamarch yos judaggvi amia khicheesen Yapon baina.
2017-07-29
Japanchlal:
Ene bol Japanchlal yvagdaj baigaag Hakuho iolgohgui baigaa ym shig.
2017-07-28
Зочин:
ҮХСЭН ЯМАР ДЭЛХИЙН СПОРТ БИШ АРЛЫН УРЛАГ УРЛАГ ГЭХЭЭСЭЭ УТГАГҮЙ УРЛАГ АМЬДРАЛ БИШ
2017-07-28
зочин:
Энэ огт хэрэггүй зүйл сумогоор бид яах юум бэ? Японд байгаа манай сумочдыг сурталчлах магтах шагнах энэ тэр бол огт утгагүй зүйл Тэнд барилдаж байгаа манай сумочид, солонгост ажил хийж байгаа манайхан хоёр яг адилхан .Учир нь мөнгө олох гэж яваа хүмүүс Харин олимпид ордог спорт бол огт өөр Олон жил хамт байж бүх юум нь тодорхой болсон хэдэн махан бөмбөгөө ялсан гэж сүр бадруулах нь үнэндээ утгагүй зүйл
2017-07-28
Зочин:
Энэ дэвжээ монголд хэрэгтэй юу?
2017-07-28