Зүүн Азийн Олимпийн хороодын хуралдаан өнөөдөр эхэлсэн байна. Тус хуралдаанд Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Дэд Сайд Ё. Отгонбаяр Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа юм. Хуралдааны эхний өдөр 2023 оны Зүүн Азийн Залуучуудын наадмыг зохиох хотыг товлох талаар гишүүд хуралдсан юм. Энэ хурал манайд ээлтэй байж 2023 онд зохиогдох тус наадам Улаанбаатар хотод болохоор болсон байна. Энэ талаар БСШУС-ын Дэд Сайд Ё. Отгонбаяр өөрийн твиттэр хуудаснаа ийн жиргэжээ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |