Брүүклин Нэтс багийн эзэн, Оросын тэрбумтан Михайл Прохоров багийнхаа хувьцааг зарна гэж Нью Иорк Пост мэдээлж байна. Тэрээр одоогийн байдлаар Брүүклин Нэтс багийн дийлэнх хувьцааг эзэмшдэг бөгөөд ойрын жилүүдэд багахан хувьцаа эзэмшигч болохыг хүсэж байгаа гэнэ. Гэхдээ сагсан бөмбөгийг бүрмөсөн хаяхгүй бөгөөд Хьюстон Рокэтс багийн хувьцааг авах боломжтой бол сонирхох талаараа сэтгүүлчдэд мэдэгджээ.
Тэрээр зөвхөн Брүүклин Нэтс багаар тогтохгүй Барклэйс Цэнтрийн хувьцааг мөн давхар эзэмшдэг юм. Мөн Нью Иорк хотод байрлалтай учраас энэ багийг авах сонирхолтой хүмүүс нэгээр тогтохгүй олон байгаа нь ойлгомжтой. Харин Нэтс багийн удирдлагууд Хятад хөрөнгө оруулагчтай болохыг эрмэлзэж байгаа талаар ойрын эх сурвалжууд дурьдаж байна.
Нэтс багийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд боломжит 82 тоглолтоос 20,21 хожил л авсан, ойрын хоёр жилдээ шинэ тоглогч авах драфтын эрх байхгүй , лигийн хамгийн тааруу амжилттай багуудын нэг болоод байгаа юм. Тэд 2013 онд Пол Пирс, Кэвин Гарнэтт нарыг аварын тулд драфтын эрхүүдээ Бостон Сэлтикст өгсөн билээ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |