Хойд болон Төв Америк, Карибын орнуудын аварга баг тодорлоо. 88 дахь минутал Жордан Моррисын оруулсан гоол хожил хожигдлыг дэнсэлж АНУ-ын шигшээ баг Ямайкын багийг 2:1-ээр буулган авсан байна. Ингэснээр тэд 2013 оноос хойш анх удаагаа, харин түүхэндээ зургаадах удаагаа “Алтан Цом”-ыг өргөлөө.
Ямайкын багийн ахлагч Андре Блэйз гэмтлийн улмаас тоглолтыг орхисон бөгөөд түүнийг оролж талбайд гарсан Дүэйн Миллэрийн хаалгыг нэгдүгээр үеийн төгсгөлд буюу 45 дахь минутал Жозе Алтидор мялааж тоглолтын салхийг хагалсан. Харин эсрэг багаас Же-Вон Ватсон тоглолтын 50 дахь минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг АНУ-ын багийн хаалганд шигтгэж чадсанаар бүх тэмцлийг дахин эхлүүлсэн юм. Ингээд Жордан Моррис хожлын гоолыг оруулснаар АНУ-ын баг дасгалжуулагч Брюс Аринагийн удирдлага доор гурав дахь цомоо өргөж байна. Мөн АНу-ын баг сүүлийн 14 тоглолтондоо хожигдоогүй гэсэн үзүүлэлттэй болоод байна. Тэд уг 14 тоглолтоос 9 хожил 6 тэнцээ авсан юм. АНУ-ын багийн ахлагч Майкл Брэдли тэмцээний тэргүүн тоглогчийн шагнал болох “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн бол өдгөө 22 настай Жордан Моррис шигшээ багтаа өөрийнхөө тав дахь гоолыг данслуулсан бол тэмцээний гурав дахь гоолоороо багтаа хожил авч ирснээр мэргэн буучийн жагсаалтад Канадын залуу од Алфонзо Дэвистэй тэнцэж чадсан юм.
Уг тэмцээний үе үеийн аваргуудыг уншигчдад танилцуулахад:
Алтан цомын шигшээ:
1991: АНУ 0:0 Гондурас (Торгуулийн цохилт АНУ 4:3 Гондурас)
1993: Мексик 4:0 АНУ
1996: Мексик 2:0 Бразил
1998: Мексик 1:0 АНУ
2000: Канад 2:0 Колумб
2002: АНУ 2:0 Коста Рика
2003: Мексик 1:0 Бразил (нэмэлт цагт)
2005: АНУ 0:0 Панам (торгуулийн цохилт АНУ 3:1 Панам)
2007: АНУ 2:1 Мексик
2009: Мексик 5:0 АНУ
2011: Мексик 4:2 АНУ
2013: АНУ 1:0 Панам
2015: Мексик 3:1 Ямайк
2017: АНУ 2:1 Ямайк
Б. Энх-Амгалан
Уншиж байна |