Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 хүчтэн зодоглосноос Хөвсгөл Аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Цэдэвийн Содномдорж ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн билээ.
Арслан цолны мялаалгын наадам өнөөдөр /2017.07.27/ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд болж байна. Бөхийн барилдаанд түрүүлсэн хүчтэнг 15 сая төгрөгөөр шагнах аж.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |